Стратеги судалгааны хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Стратегийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүл Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн цахим платформ MongoliaJOL-д нэгдэн, Crossref олон улсын мэдээллийн санд бүртгэгдсэнээр цахим хувилбараар нийтийн хүртээл болж эхэллээ. Ингэснээр тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл бүр DOI (Digital Object Identifier) дугаараар олон улсын мэдээллийн санд бүртгэгдэн, улмаар шинжлэх ухааны эргэлтэд нэвтэрч байна.

Шинжлэх ухааны ажилтны өдрийн өмнөхөн сэтгүүлээ DOI дугаарт шилжүүлсэнтэй холбогдуулан эрдэмтэн, судлаач Та бүхэн болон Монголын Дижитал Мэдлэгийн Шийдлүүд компанийн хамт олонд эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Та бүхэн дараах хаягаар хандан уу. https://www.mongoliajol.info/index.php/MJSS
