Стратегийн судалгааны төв
1990-01-26
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол орны энх тайван, аюулгүй байдлыг олон улсын цэрэг-стратегийн байдалтай холбон судлах зорилго бүхий Стратегийн судалгааны төвийг Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд анх байгуулав.
Анхны судалгааны эмхэтгэл хэвлэгдэв
1990-04-17
Стратегийн судалгааны төвийн хэвлэмэл бүтээгдэхүүн гарч эхэлснээр улирал тутам гаргах мэдээлэл-судалгааны эмхэтгэлийн эх үүсвэрийг тавив.
Бие даасан статустай болов
1991-01-21
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Стратегийн судалгааны төвийг БХЯ-ны дэргэд байгуулсан. Ингэснээр цэргийн түүхийн хүрээлэнгээс гарч, бие даасан статустай болов.
Өөрийн номын сантай болов.
1991-09-20
Стратегийн судалгааны төв өөрийн номын сантай болж, судалгаа эрдэм шинжилгээний архивтай болох эхлэл тавигдав.
Стратеги судалгааны хүрээлэн болов
1992-05-01
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Стратегийн судалгааны төвийг хүрээлэн болгож 10 хүнтэйгээр зохион байгуулав.
“Соёмбо” сэтгүүлийг “Стратеги судлал” болгон өөрчлөв
1993-11-15
Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэдэх цэрэг-олон улсын мэдээлэл, судалгааны “Соёмбо” сэтгүүлийг эрдэм шинжилгээ судалгааны “Стратеги судлал” сэтгүүл болгон өөрчилж, Монгол Улсын ХЗЯ-наас улсын бүртгэлийн гэрчилгээ олгов.
Ази, номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлд гишүүнээр элсэв.
1996-03-01
Стратеги судалгааны хүрээлэнгээс санаачлан Ази, номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн Монгол үндэсний хороог байгуулж, мөн ондоо бүс нутгийн улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго, чиглэл бүхий олон улсын нэр хүндтэй энэ байгууллагад гишүүнээр элсэв.
“Цагаан ном”-ын анхны хэвлэл
1998-02-01
Монгол Улсын Батлан хамгаалахын “Цагаан ном”-ын анхны хэвлэлийг монгол, англи хэлээр хэвлүүлэв.
Стратеги судалгааны хүрээлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяанд шилжив
2006-05-03
Засгийн газрын тогтоолоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяанд Стратеги судалгааны хүрээлэнг шилжүүлэв.
Хүрээлэн бие даасан байртай болон өргөжив
2008-01-01
Стратеги судалгааны хүрээлэн нь бие даасан байртай болсноор үйл ажиллагааны чиглэл өргөжиж, орон тоо өргөжин бэхжив.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны харьяалалд шилжив
2009-01-01
Стратеги судалгааны хүрээлэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны харьяалалд шилжив
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бие даасан тусгай нэгж болов
2010-01-01
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны харьяаллаас гарч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиг үүрэг, ажлын хүрээнд судалгаа, эрдэм шинжилгээний бие даасан тусгай нэгж болов.
Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг байгуулагдав.
2010-04-15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратеги судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг байгуулав.
Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурав.
2011-01-28
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны 10 байгууллага хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Анхны “Улаанбаатар яриа хэлэлцээр” зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав
2014-06-01
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатар яриа хэлэлцээр” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж, жил бүр уламжлал болон зохион байгуулдаг бүс нутагтаа танигдсан олон улсын бага хурал болов.
ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэн нэгдэв
2016-01-01
Засгийн газрын тогтоолоор ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэн нэгдэж, Засгийн газрын 11-р байранд байрлав.