Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ, Олон улсын байгууллагын Италийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Риккардо Сесса нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааны сэдвээр судлаачид болон оюутнуудыг сургалтад хамруулах, стратегийн болон олон улсын аюулгүй байдлын сэдвээр судалгаа хийх, хурал, семинар, дугуй ширээний уулзалт хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Similar Posts