Элчин сайд Г.Батсүх Стратеги судалгааны хүрээлэнд өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр зочилж, судлаач, шинжээч нартай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Тэрээр БНХАУ-ын эдийн засаг, хэтийн төлөв байдлын талаар болон Монгол Улсын эдийн засгийн онцлог, эмзэг байдал, Монгол-Хятадын харилцаан дахь анхаарал татсан зарим асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, бидэнд алс хэтийн, стратегийн бодлого нэн чухал байгааг онцлон тэмдэглэв. Улмаар судлаачдыг эрдэм судлалын ажилдаа өндөр амжилт гаргахыг хүслээ.
Ташрамд дурдахад, зочин Г.Батсүх нь 2001-2005 онд Канад Улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа Перу, Парагвай болон Бразил улсыг, 2005-2009 онд БНХАУ-д Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаандаа Австрали, Шинэ Зеланд, Пакистан улсыг тус тус хавсран сууж байсан манай туршлагатай дипломатчдын нэг юм.