Стратеги судалгааны хүрээлэнд Японы Үндэсний батлан хамгаалах судалгааны хүрээлэн (NIDS)-ийн төлөөлөгчид энэ сарын 14-ний өдөр зочиллоо.
Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад хоёр талын хүрээлэнгийн удирдлага болон судлаач, шинжээчдээс гадна Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй нар оролцлоо.
Дугуй ширээний уулзалтыг нээж тус хүрээлэнгийн захирал Б.Даваадорж үг хэлж, ҮБХСХ-ийн Ерөнхийлөгч Ишикава Такеши мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Япон улсын аюулгүй байдлаа хангах бодлого, стратегийн талаар хоёр талаас илтгэл хэлэлцүүлснээс гадна хүрээлэн хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.