Нэр: Бээжингийн ХАНДСҮРЭН
Судалгааны чиглэл: Аюулгүй байдал (Мэдээллийн аюулгүй байдал), Мэдээллийн технологи (Цэргийн удирдлага, холбооны систем)
Товч Намтар:
Б.Хандсүрэн нь БХИС-ийг Цэргийн холбооны команд тактикийн офицер, цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөж, мөн сургуульд магистр, Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Индонез Улсад “Цэрэг-иргэний харилцаа”, БНФУ-д “Кибер аюулгүй байдал”, АНУ-д “Аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-ны чиглэлээр сургалтад хамрагдсан. Цааш үзэх
Нэр: Нямжавын СОЁЛГЭРЭЛ
Судалгааны чиглэл: Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, бүс нутгийн байдал, олон талт хамтын ажиллагааны механизмууд
Товч Намтар: МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Цааш үзэх
Нэр: Пүрэвдоржийн БАТЖАРГАЛ
Судалгааны чиглэл: Олон улсын аюулгүй байдал
Товч Намтар: П.Батжаргал нь ОХУ, АНУ-д аюулгүй байдал, цэрэг-стратегийн чиглэлээр суралцаж төгссөн, аюулгүй байдлын тусгай чиг үүрэгтэй байгууллагад 20 гаруй жил ажилласан туршлагатай. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн докторант. Цааш үзэх
Нэр: Бүрэнбаярын СОДБИЛЭГ
Товч Намтар: Бүрэнбаяр овогтой Содбилэг Монгол Улс, БНСУ-д суралцсан, социологич, төрийн удирдлага, цэрэг, аюулгүй байдал судлалын мэргэжилтэй. Төрийн алба, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад 24 жилдээ ажиллаж байгаа, 2017 онд ҮБХИС-д Аюулгүй байдал судлалаар докторын зэрэг хамгаалсан.
Судалгааны чиглэл:
Дотоод аюулгүй байдал, иргэн-цэргийн харилцаа
Англи, солонгос хэлтэй.
Нэр: Цэрэнбалтавын МИНЖИН
Судалгааны чиглэл:
Аюулгүй байдлын эрх зүй
Монголын төр, эрх зүйн түүх
Шинжлэх ухааны судалгааны арга зүй
Товч Намтар: Ц.Минжин нь Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн ХЗС-д эрх зүйн магистр, МУИС-ийн УБС-д түүхийн магистр, МУИС-ийн НШУС-д түүхийн докторын зэрэг хамгаалсан. Цааш үзэх
Нэр: Эрдэнэ-Очирын ЭНХМАА
Судалгааны чиглэл: Аюулгүй байдал, Монгол хүн судлал, Анагаах Ухаан, Хүн амын генетик, Биоэлектрографи
Товч намтар: Доктор Э.Энхмаа нь Монгол Улсын Анагаах ухааны их Сургуулийг 1997 онд “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн. 2010 онд “Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын хамхолбоог газарзүйгээр Цааш үзэх
Нэр: Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ
Судалгааны чиглэл: Орос судлал, Олон улсын аюулгүй байдал, Үй олноор хөнөөх зэвсэг, терроризм, дүрвэгсдийн асуудал
Товч намтар: Д.Эрдэнэцогт нь ОХУ, АНУ, Германд аюулгүй байдал, цэрэг-стратегийн чиглэлээр суралцаж төгссөн. Цэрэг арми, батлан хамгаалах, олон улсын энх тайван, аюулгүй байдлын салбарт 44 дэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Түүний дотор Гаага дахь НҮБ-ын Химийн зэвсгийг хориглох байгууллагад химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр 10 гаран жил ажилласан. Хурандаа цолтой, орос, англи, франц, араб хэлтэй. Монгол Улсын спортын мастер. 2023 онд Д.Эрдэнэцогт Валдай клубын олон улсын хурал, Астанагийн аюулгүй байдлын анхдугаар форумд илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Нэр: Бадарчийн АЛТАНХҮҮ
Судалгааны чиглэл:
- Аюулгүй байдлыг хангах гадаад бодлого
- Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин (Монгол Улсын “Гуравдагч хөрш”-үүдийн аюулгүй байдлын бодлого)
- Хилийн аюулгүй байдал, менежмент
Товч Намтар: БХИС, МУИС-ыг төгссөн. ИБУИНХУ-ын Гласгоугийн Их Сургуульд “Олон улсын эрх зүй”-н, БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд “Цэргийн шинжлэх ухаан, Стратеги судлал”-ын магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Хуурай Замын Цэргийн Дайны коллежид “Үндэсний аюулгүй байдал, Стратеги” чиглэлээр суралцаж төгссөн. ҮБХИС-д Үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад бодлогын чиглэлээр докторант. ХХБ-д шалгагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, дэд дарга, ҮАБЗ-ийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнд ажилласан туршлагатай.
Нэр: Ёндонсүрэнгийн Жаргалсайхан
Судалгааны чиглэл: Олон улсын эдийн засгийн харилцаа, гамшгаас хамгаалах, зам, тээвэр, дэд бүтцийн салбарын аюулгүй байдал
Товч намтар: ОХУ-ын Москвагийн Автозамын дээд сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгссөн. Автоинженер, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Японы ЖАЙКА-гийн Ухаалаг тээврийн систем, Нийтийн тээврийн төлөвлөлт, Газар хөдлөлтөөс хамгаалах сургалт, Гамшгийн менежмент, ХБНГУ, Маршаллын сургалтын төвийн Аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтыг дүүргэсэн. Монгол Улсын зөвлөх инженер, Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэрэгтэй.
Нэр: Гунгаагийн Базарваань
Судалгааны чиглэл:
- Аюулгүй байдлын бодлого,
- Уламжлалт аюулгүй байдал,
- Олон улсын аюулгүй байдал,
Олон улсын харилцаа, гадаад бодлого
МУИС-ийн ОУХДС-ийг Франц орон судлаач, гадаад албан ажилтан мэргэжлээр төгссөн, МУИС-ийн Монгол Хэл Соёлын сургуульд хэл шинжлэлийн чиглэлээр магистр, ХБНГУ-ын Мюнстер хотын Вестфален Вилхелмийн их сургуулийн философийн факультетад суралцсан, доктор /Ph.D/-ын зэрэгтэй. БНХАУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
МУИС-ийн МХСС-д сургуульд франц хэлний багш,
ҮАБЗ-ийн ССХ-д судлаач, төвийн болон секторын эрхлэгч,
ДХИС-ийн Удирдлагын академид Аюулгүй байдлын удирдлагын стратегийн профессорын багийн профессор, мөн сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргаар ажиллаж байсан туршлагатай. Орос, Франц, Герман, Польш болон Англи хэлний мэдлэгтэй
Нэр: Дорждэрэмийн Дагийсүрэн
Судалгааны чиглэл:
- Хятад судлал
- Монгол-Хятадын харилцаа
- Зүүн-Өмнөд Ази судлал
Товч Намтар:
Д.Дагийсүрэн нь Монгол Улсын их сургуулийн Олон Улсын харилцааны сургуульд бакалавр, магистрийн, БНХАУ-ын Жилиний их сургуулийн Захиргааны удирдлагын сургуульд Олон Улсын улс төр мэргэжлээр сурч “XXI зууны эхэн үеийн Монгол-Хятадын харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд шинжээч, Стратеги судалгааны хүрээлэнд ахлах шинжээч зэрэг албан тушаалд ажилласан.
Нэр: Хүрэлийн НОМИНБОЛОР
Судалгааны чиглэл: тогтвортой хөгжил, ногоон хөгжил, байгаль орчны бодлого, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал
Товч намтар: МУИС-ийг химийн шинжлэх ухааны бакалавр, магистр, Австрали улсын Мельбурны их сургуулийг хүрээлэн буй орчны бодлого, менежмент чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн.
Нэр: Цэцэнхүү Ариунболд
Судалгааны чиглэл:
- Дотоод аюулгүй байдал, жагсаал цуглаан
- Олон нийтийн санаа бодол, социологи
- Үндэсний эв нэгдэл, шашны асуудал
Товч намтар:
МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.