
Нэр: Эрдэнэ-Очирын ЭНХМАА
Судалгааны чиглэл:
- Аюулгүй байдал
- Монгол хүн судлал
- Анагаах Ухаан
- Хүн амын генетик
- Биоэлектрографи
Товч намтар:
Доктор Э.Энхмаа нь Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийг 1997 онд “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн. 2010 онд “Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын хамхолбоог газарзүйгээр мөшгөн судлах нь”сэдэвт бүтээлээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэхүү бүтээлдээ Монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин, шалтгаан, үр дагаврыг анх удаа цогц байдлаар судалсан бөгөөд монголчуудын удмын сангийн генетик тогтоц болон Монгол орны уур амьсгалын хахиршилт зэрэг үзүүлэлт хүн амын өвчлөл, нас баралтад шийдвэрлэх нөлөөтэй байгааг нарийвчлан тогтоосон. Доктор Э.Энхмаагийн судалгааны эдгээр үр дүн хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдол бүхий, нэн үнэ цэнэтэй, суурь баримт болон ашиглагдаж байна. Хүн ам дахь цус ойртолтын түвшин, түүний уршигт үр дагаврыг судалсан судалгааны үр дүндээ тулгуурлан “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” хэмээх монгол үндэстнээ цус ойртолтын улмаас мөхөх аюулаас аврах ном туурвисан. Уг номын дагуу хүн амыг угийн бичигжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, угийн бичгийн өв соёлыг сэргээн хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд манлайлан оролцсоор байна.
Доктор Э.Энхмаа биоэлектрографи, биоэнерги судлалын салбарт олон жил хийсэн судалгааны үр дүнгүүдээ нэгтгэж “Хүнээс төрмөл нил улаан туяа, өдөөгдсөн электроны шарлагаар хорт хавдрыг анагааж буй эмчилгээний шинжлэх ухааны нотолгоо” эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн нь 2023 оны 9 дүгээр сард олон улсын, чансаа өндөр (Impact Factor 5.3, Peer-Review) сэтгүүлд хэвлэгдсэн.
Эрдэм шинжилгээний өгүүллийг энд дарж уншина уу