Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Монгол Улсын Засгийн газрын зохист хэмжээ: шийдэл, арга зам” сэдвээр судалгааны ажлын талаар Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээчдэд танилцууллаа.

Тэрээр судалгаандаа төрийн байгууллын бүтэц, Засгийн газрын чиг үүрэг, төрийн захиргааны тогтолцооны зохистой хэмжээ, үр ашиг, уялдаа холбоог авч үзэж, төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчлох шаардлага, боломжит шийдлийн талаар дэвшүүлсэн санал, байр сууриа танилцуулав. Мөн төрийн албаны тогтолцооны өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судалгаа, бодлогын уялдаатайгаар авч үзэхийн ач холбогдлыг онцолж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Танилцуулгын үеэр төрийн байгууллын бүтэц, Засгийн газрын чиг үүргийн зохистой хуваарилалт, төрийн албаны тогтолцооны үр ашигтай холбоотой асуудлыг хэлэлцэж, судалгааны үр дүнг практикт хэрэгжүүлэх боломж, цаашид анхаарах асуудлын талаар байр суурь солилцов.
