Стратеги судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Ази-Номхон далайн Аюулгүй байдал судалгааны төвтэй хамтран “Дэлхий дахины ба бүс нутгийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд Үндэсний батлан хамгаалах их сургуулийг түшиглэн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Энэхүү хамтарсан сургалт, семинар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд залуу офицеруудад зориулан зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн хамтарсан сургалт нь дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин, түүнд гарч өөрчлөлт, шинэчлэлт, цаашдын чиг хандлагын талаар залуу офицеруудын мэдлэгийг тэлж, харилцан туршлага солилцохоос гадна Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлснээрээ онцлогтой боллоо.

