Стратеги судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон БНФУ-ын Батлан хамгаалах яам, Стратегийн судалгааны хүрээлэн хамтран “Монгол-Францын стратегийн яриа хэлэлцээ” хурлыг 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Хуралд оролцогчид Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын төлөв байдал зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүдийн хүрээнд харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
Хуралд Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, профессор, бригадын генерал Б.Даваадорж, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал доктор О.Машбат, БНФУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын харилцаа, стратегийн газрын Олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга хошууч генерал Патрик Стайгер тэргүүтэй шинжээч, судлаач нар оролцлоо.