ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаагаар шатахууны экспортыг хориглосон шийдвэрийг гаргасан талаарх мэдээлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Мэдээнд дурдсанаар Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд, Монгол Улс, Узбекистан, Абхаз болон Өмнөд Осет зэрэг оронд нийлүүлэлт хэвийн үргэлжлэх ажээ.

Оросын дотоодын газрын тосны бүтээгдэхүүний биржийн үнийн хэлбэлзэл өнгөрсөн онд хэдэн сарын турш тогтворгүй байсан буюу өмнө байгаагүй өндөр үнэ хүрч жижиглэнгийн худалдааны үнэ өссөн үйл явдал болж байв.  

Улмаар ОХУ-ын Засгийн Газраас газрын тосны бүтээгдэхүүний экспортыг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 21-ний өдөр гаргаж хэсэгчилсэн хугацаагаар хоригоо сулруулсаар цуцалж байсан удаатай.

Энэ удаад хаврын тариалалт эхлэхтэй зэрэгцэн дотоодын зохиомол үнийн өсөлтөөс сэргийлэн тус арга хэмжээг авч байгаа ажээ.  

Similar Posts