Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаарх “Зөвшилцөл-2026” хурлыг 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Улсын их хурлын гишүүн Ч.Анар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Улсын их хурлын даргын зөвлөх Н.Чимгүүндарь, Ерөнхий сайдын зөвлөх Г.Батжаргал нарын хүндэт зочдоос гадна холбогдох төрийн байгууллага, эрдэм судалгаа, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны 2026 оны төлөв байдлын талаар хөндөн хэлэлцсэн юм.
