Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейтэй хамтран “Зөвлөлтийн цэрэг Монголд” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол цэргийн музейн “Хурандаа” танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музейн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.
