ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн /ССХ/, Оросын стратегийн судалгааны хүрээлэн /ОССХ/-ийн хамтын ажиллагааны хүрээнд Эрхүү мужийн засгийн газартай хамтран 2024 оны есдүгээр сарын 11-нд Эрхүү хотноо “Орос-Монголын хил орчмын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Эрхүү мужийн зарим яам, газрын дарга нар, ОССХ болон ССХ-ийн шинжээчид оролцож, Орос, Монголын эдийн засгийн харилцаа, хоёр орны бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар 6 илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Эх сурвалж: https://riss.ru/news/news/sostoyanie-i-perspektivy-rossiysko-mongolskogo-prigranichnogo-sotrudnichestva/