Стратеги судалгааны хүрээлэнгээс АНУ-ын Тэнгисийн цэргийн Төгсөлтийн дараах сургуультай хамтран энэ сарын 16-17-ны өдөр уулзалт, семинарыг зохион байгууллаа.
Семинарын үр дүнд цаашид академик хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хоёр байгууллагын судлаачид хянан магадалгаа хийдэг олон улсын сэтгүүл болон Монгол Улсад хэвлэгдэж буй сэтгүүлд хамтарсан өгүүлэл нийтлүүлэх талаар санал солилцсон юм.