Стратеги судалгааны хүрээлэнгийн “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн шинэ оны анхны зочноор Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Европын холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн хатагтай Аксель Никэйз өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдөр уригдан оролцлоо. Тэрээр Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг чиглэлээрх үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, улмаар судлаачдын сонирхсон асуултад хариулж, мэдээлэл солилцлоо.
Монгол Улс Европын Холбоотой 1989 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Улмаар хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд Төлөөлөгчийн газраа 2017 онд Улаанбаатар хотноо нээсний дараа улам өргөжин тэлж байгаа юм.