Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг “Элчин сайдын цаг” хөтөлбөрт урьж оролцууллаа. Тэрээр Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Улмаар Элчин сайд “Манай урд хөршийн хөгжлийн гол түлхүүр нь “төлөвлөлт” юм гэдгийг яриандаа тэмдэглэн хэлж, манай улсын төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо дутмаг, аливаа асуудалд төлөвлөгөөтэй, ажил хэрэгч, хариуцлагатай хандах байдал дутагдаж буйг анхаарууллаа. Мөн Монгол-Хятадын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд судлаач, эрдэмтэн, хятадын чиглэлээр ажилладаг албан хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, судалгааны болон төрийн байгууллагуудтай ЭСЯ-ны зүгээс дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Стратеги судалгааны хүрээлэнгээс “Элчин сайдын цаг” хөтөлбөрийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтад төрийн болон судалгааны байгууллагуудыг төлөөлөн 10 гаруй албан хаагч, судлаачид оролцлоо.