Стратеги судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал” сэдэвт шилдэг нийтлэлийн уралдааны ялагчид тодорч, шагналыг хүрээлэнгийн 30 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний бага хурал”-ын үеэр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардууллаа.

Тэргүүн байрыг “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчинд тулгарч буй сорилт: Гурван хөршийн хурцадмал харилцаа ба шинэ хүйтэн дайны эрсдэл” нийтлэлээр МУИС-ийн ОУХНУ-ын сургуулийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний оюутан Х.Гүнчин-Иш, дэд байрыг “X Богд Жавзандамбыг тодруулахтай холбогдсон асуудлууд” нийтлэлээр Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдлын бакалаврын III дамжааны сонсогч Э.Хүслэн, гутгаар байрыг “Хамгийн гоё амттай эм” нийтлэлээр АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн 402 дугаар дамжааны оюутан М.Номунгэрэл нар эзлэв. Шалгарсан нийтлэлийг “Стратегийн судалгаа” сэтгүүлд хэвлэж олны хүртээл болгохоор шийдвэрлэжээ.

Тус уралдааныг Стратеги судалгааны хүрээлэнгийн 30 жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг сурталчлах, үндэсний аюулгүй байдлын асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох зорилгоор их дээд сургуулийн төгсөх түвшний оюутнуудын дунд энэ оны гуравдугаар сарын 1-31-ний өдрүүдэд зарласан юм. Уралдаанд МУИС, ХҮИС, АШУҮИС, ХААИС, ҮТА, ҮБХИС, ДХИС-ийн оюутнууд оролцож, нийт 29 нийтлэлийг ирүүлжээ.

Нийтлэлийн уралдаанд идэвх зүтгэл гарган оролцсон нийт оюутнуудад баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

Similar Posts