
Стратеги судалгааны хүрээлэн болон МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй цуврал судалгааны семинарын ээлжит дугаарыг 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн семинарт ССХ-ийн ахлах шинжээч Х.Номинболор “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал ба Монгол Улс”, МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш, др. А.Батцэцэг “БНХАУ-ын дижитал хөгжлийн ололт, амжилт ба чинээлэг нийгмийг бүтээхүй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.