Стратеги судалгааны хүрээлэнгээс захирал, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц агсны нэрэмжит шилдэг нийтлэлийн уралдааныг их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Энэ удаагийн нийтлэлийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл” сэдвээр зохион байгуулж, МУИС, ШУТИС, МУБИС, ҮБХИС, ДХИС, ҮТИС-ийн 50 гаруй оюутан оролцлоо. Уралдааны тэргүүн байрыг ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн III дамжааны оюутан Ц.Пүрэвзаяа, дэд байрыг ИЗОУС-ийн эдийн засгийн III дамжааны оюутан М.Баттулга, гутгаар байрыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн IV дамжааны оюутан Ё.Барсболд нар эзэллээ. Мөн тусгай байрыг ҮБХИС-ийн оюутан М.Номиулан, ДХИС-ийн Ж.Дулмаа нар эзэлж, өгүүллийг Стратеги судалгааны хүрээлэнгийн “Соёмбо” сэтгүүлийн шинэ дугаарт эмхэтгэн хэвлүүлэхээр болов.

Тус уралдаан нь оюутнуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тулгамдсан асуудлаарх судалгаа, шинжилгээний сонирхлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Similar Posts