Стратеги судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Стратегийн судалгаа / The Mongolian Journal of Strategic Studies” эрдэм шинжилгээний улирал тутмын, хөндлөнгийн хянан магадлагаатай (peer-reviewed) сэтгүүлд судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна.
“Стратегийн судалгаа” сэтгүүл нь ISSN 2312-9670 дугаартай бөгөөд https://www.mongoliajol.info цахим санд албан ёсоор нэгдсэн, Crossref-т бүртгэлтэй, Digital Object Identifier (DOI) олгодог юм. Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл бүр DOI дугаартай байх бөгөөд Google Scholar хайлтын системд бүртгэгддэг.
Та бүхнээс ирүүлэх судалгааны өгүүлэл өмнө нь хэвлэгдээгүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй, эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан байна. Өгүүллийг Сэтгүүлийн зөвлөлийн шийдвэрээр хөндлөнгийн хянан магадалгаа хийсний дараа хэвлэн нийтэлнэ.
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагатай Submissions | Mongolian Journal of Strategic Studies холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.
Холбоо барих дугаар: 99128871
Сэтгүүлийн зөвлөл
