БНХАУ-ын Шанхай хотод хөл хорио үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт халдвар аваад эдгэрсэн 11 мянган иргэдийг эмнэлгээс гаргаад байна. 26 сая хүн амтай тус хотод сүүлийн 24 цагийн байдлаар 1,006 батлагдсан халдвар, 24 мянга гаруй шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгджээ. Шанхай хот 2022 оны гуравдугаар сарын 28-наас эхлэн хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд 14 хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй тохиолдолд, иргэдийг масс шинжилгээнд хамруулсны дараагаар хөл хорионы хязгаарлалтыг цуцална хэмээн хотын удирдлагууд мэдэгдээд байгаа юм.
“Хятадын тахлын эсрэг бодлого нь шинжлэх ухаанд суурилсан, үр дүнтэй гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Бид Шанхай болон Хятадын бусад газар нутагт үүсээд буй тахлын шинэ давлагааг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” хэмээн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч гэж Жао Лижянь мэдэгдэв.
Хөл хорионд байгаа иргэд олон нийтийн сүлжээгээр хоол, хүнсээ захиалж байгаа ч зарим тохиолдолд хүргэлт хийгдэхгүй, удаашралтай байгаа явдалд иргэд бухимдаж байна. Хятадын хэрэгжүүлж буй “Тэг ковид” стратеги нь иргэдийн амьдралын чанар, цаашлаад эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байна. Мөн Бээжингийн Эржиефэн дүүрэгт сүүлийн хоёр долоо хоногт халдварын найман тохиолдол бүртгэгдсэн тул тус дүүргийг өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байна.
Дэлхий улс орнууд цар тахлын нөхцөл байдалтай зохицож амьдрах замыг сонгох болсон. Харин Хятад өөрсдийн сонгосон “Тэг ковид” стратегиа энэ оны эцэс хүртэл үргэлжлүүлэх магадлалтай байна.
Эх сурвалж: theguardian.com
Эх сурвалж: CBC.CA