Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар Москвагийн XI хуралд дипломатууд, аюулгүй байдлын экспертүүд болон батлан хамгаалах салбарын төлөөлөгчид оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зөвлөгөөнд оролцогчдод хандаж мэндчилгээ илгээсэн.
Тэрээр мэндчилгээндээ олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар бүгд хамтдаа, ижил түвшинд, нээлтэй ярилцаж ирээдүйн хүрээг тогтоох боломжтой бөгөөд дэлхийн олон туйлт тогтолцоонд шилжихийг ОХУ дэмжиж байгаа гэж дурьджээ.
Эх сурвалж: Кремлийн Хэвлэлийн алба. www.kremlin.ru