Дэлхийн Урлаг ба Шинжлэх ухааны Академи (World Academy of Art & Science-WAAS), НҮБ-ын Хүний аюулгүй байдлын нэгж (UN Human Security Unit)-тэй хамтран Дэлхийн Хүний аюулгүй байдлын институт (Global Human Security Institute) ба олон улсын бусад хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2022 оны 10 дугаар сард бүх нийтийн Хүний аюулгүй байдлын санаачилгын аяныг дэлхий даяар эхлүүллээ.
Аяны зорилго нь хүний аюулгүй байдлын асуудлыг бүх нийтийн анхааралд хүргэх, хүний аюулгүй байдал хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, үр дүнг нь нийт иргэд, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчидтай хуваалцах, хүний аюулгүй байдлын талаар ажилладаг байгууллага, хүмүүсийн сүлжээг үүсгэх, эрдэмтэн судлаач, сэтгүүлчдийн хүний аюулгүй байдлын тухай мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой. Аяны стратегиуд нь: (1) Соёл урлаг, бизнес, иргэний нийгэм, засгийн газар, шинжлэх ухаан, спортын нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аян өрнүүлэх, (2) Залуучуудад хүрч ойлгуулахын тулд залуусын сүлжээний байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн хүний аюулгүй байдлын чиглэлээр явуулж буй арга хэмжээг дэмжих, (3) Дэлхий дахины хүний аюулгүй байдлын талаарх мэдээллийн платформ ба хамтран ажилладаг байгууллагуудын үзүүлэх сургуультай холбоотой арга хэмжээнүүд, (4) Хүний аюулгүй байдлыг хэрхэн үзэж байгаа талаар хувь хүн ба байгууллагын оруулах хувь нэмрийг дэмжих, (5) Урлагийн үзүүлбэр, аудио, видео, дижитал, кино зэрэг төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулах, урамшуулах, (6) Хүний аюулгүй байдалтай холбоотой бага хурлыг толгойлогч байгууллагатай хамтран зохион байгуулах, (7) Дипломатууд, хууль боловсруулагчидтай хүний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны талаар зөвлөлдөх уулзалт хийх, (8) Эрдэм шинжилгээний өгүүллийг дэлхийн мэдээллийн хэрэгслээр болон шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэх, (9) Оюутан сурагчдад зориулсан сургалтын материал боловсруулах, (10) Хүний аюулгүй байдлын олон улсын өдрийг зарлах бэлтгэл ажлыг хангах, (11) Хэвлэлийн тойм болон бусад аяны холбогдолтой материалыг боловсруулж түгээх зэрэг юм байна.
Эх сурвалж: Campaign on Human Security for All. https://new.worldacademy.org/hs4a/