Украиныг өөрийн нутаг дэвсгэрт цацрагийн материалыг ялгаварлан тараах “бохир бөмбөг” дэлбэлэх талаар Оросын албаныхан үндэслэлгүй буруутгаж байгаа нь Москва Киевийн эсрэг дайнд ялах боломж бага байгааг харуулж байна.
Орос улсын зүгээс Украиныг “бохир бөмбөг” ашиглахаар бэлтгэж байна гэсэн мэдэгдлийг олон улсын хэмжээнд болон дотооддоо мэдээлсэн. Энэ нь цэргийн болон дипломат ажиллагаа, яриа хэлэлцээний хувьд ихээхэн хурцадмал байдал үүссэн гэсэн үг.
Дайны үйл явц цаашид улам хурцдах уу?
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Франц, Турк, Их Британи, Америкийн түншүүдтэйгээ 10 дугаар сарын 23-ны ням гаригт утсаар ярьж, Украин өөрийн нутаг дэвсгэрт бохир бөмбөг ашиглахаар төлөвлөж байгааг анхааруулжээ. Маргааш нь Жанжин штабын дарга Валерий Герасимов үүнийг АНУ-ын Армийн генерал Марк Миллид давтан хэлжээ. Түүний гарган тавьж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд ОХУ үүнийг батлах ямар ч нотлох баримт ирүүлээгүй байна.
Бохир бөмбөг – ердийн тэсрэх бодис, түүний дотор дэлбэрэлтийн үед тархах цацраг идэвхт бодис – бараг ямар ч цэргийн зориулалттай туршилтгүй зэвсэг юм. Украинд одоогоор дайн өрнөөгүй байсан ч ийм бохир зэвсгийг ашиглах талаар бодох шалтгаан бага юм.
Харин Өрнөдийн орнууд ОХУ-ын энэхүү мэдэгдлийг эрс няцаасан.
С.Шойгуг утсаар ярьснаас хойш Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов тэргүүтэй Оросын бусад өндөр албан тушаалтнууд бохир тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдэгдлийг улам нэмэгдүүлсэн. Энэ нь Оросын төрийн телевизийн мэдээ, ток шоуны гол сэдэв болсон. Энэ бол нийт хүн амын дунд төсөөлж буй аюул заналхийллийг бий болгох гэсэн оролдлого юм.
Цэргийн дипломат ажиллагаа, дотоодын суртал ухуулгын энэхүү дуулиан шуугиан нь дайны талбарт болон ОХУ-ын дотоодод болсон хоёр үйл явдлын дараа болж байна.
Дайны талбарт зүүн хойд зүгт Харьковын орчимд томоохон хохирол амссан Оросууд өмнө зүгт Херсоны эргэн тойронд хүнд дарамтанд оржээ. Энэ хотоос нүүлгэн шилжүүлэхээр оролдож байгаа бөгөөд сар хүрэхгүйн өмнө ОХУ-ыг өөртөө нэгтгэсэн гэж мэдэгдсэн хоёр дахь бүсийг Украин хяналтдаа авч магадгүй байна. Сүүлийн үед олсон цорын ганц газар болох Бахмут орчимд Орос улс ч мөн адил байр сууриа алдаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 14-нд дотооддоо цэргийн хэсэгчилсэн дайчилгааг хоёр долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөжээ. Хэдийгээр тэр энэ талаарх зарлигт тэрээр гарын үсэг зураагүй хэдий ч энэ бол чухал ахиц юм.
ОХУ-д явуулсан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны үйл ажиллагаанд иргэдийн оролцоо тун хөшүүн, тааруу байгаа нь дайны үйл ажиллагаа амжилт муутай явагдаж буйг илэрхийлж байгаа бөгөөд эцэст нь Кремлийн зүгээс Оросын нийгэмд, иргэдэд хэт их өндөр шаардлага тавьснаар ямар эрсдэлтэй тулгарч болохыг харуулах болно.
Дайчилгааны ажиллагаа улс орон даяар гүн айдас, түгшүүр төрүүлсэн. Гэсэн хэдий ч энэ нь дайны явцыг өөрчлөөгүй бөгөөд Кремль дайны явцад нийгмийг үймээн самуун багатайгаар зохион байгуулах арга замыг хайж байна.
Украины эзлэгдсэн дөрвөн бүс нутагт 10 дугаар сарын 19-нд байлдааны онцгой байдал тогтоосны дараа В.Путин Орос даяар “Бүх нийтийг сэрэмжлүүлэх журам”-ыг (alert modes) нэвтрүүлсэн.
Энэхүү тогтоосон журмаар эрх баригчид иргэдийн хөдөлгөөнийг хянах, шаардлагатай хөрөнгийг улсад хураан авах, дайчлах, харилцаа холбоог хянах зэрэг эрх мэдлийг олж авч байна. Ийнхүү нэг талаар дайны цагийн байдлыг тогтоож байгаа нь цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулснаас илүүтэйгээр Кремлийн эрх баригчдад тус нэмэр болохгүй л болов уу.
Дайны талбарт ялагдаж, нийгмийг дайчлах чадваргүй Оросын арми дайнд ялж чадахгүй гэдэг нь урьд өмнөхөөсөө илүү тодорхой боллоо. Ихээхэн хэмжээний зардал гаргаж, заналхийлэх замаар дайныг зогсоож, цаашдын алдагдлыг хязгаарлана гэж найдаж байна.
Энэ нь байлдааны талбараас хальж, Украины цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг пуужингийн довтолгоогоор устгахыг эрмэлзэж байна. Иран улсад үйлдвэрлэсэн дроноор хотын хүн амыг айлгах, баруун бүс нутгийг холбож буй дэд бүтцийн байгууламжуудад халдлага үйлдэж байгаа, мөн Херсон мужийн нутаг дахь Шинэ Каховкагийн үерийн даланг дэлбэлснээр түүнээс доош орших хот суурин газруудыг үерт автуулах бололжийг судалж байгаа нь эсрэг талдаа ашиглаж болохуйц дэд бүтцийг үлдээхгүй байх, бүхнийг устгаж байж ухрах гэсэн хорон арга (scorched-earth tactics) юм.
Гэвч эдгээрийн аль нь ч тоглоомын дүрмийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Барууныхныг хамгийн ихээр түгшээж байгаа нь цөмийн зэвсгийн хурцадмал байдал гэдгийг Оросын удирдагчид мэдэж байгаа. Запорожия атомын цахилгаан станцын эргэн тойронд аюултай үйл ажиллагаа явуулж, түүнийг эзэлсэн нь олон сарын турш түгшүүр төрүүлсээр байна.
В.Путин есдүгээр сард дайны эхэн үед цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлгээ улам бүр нэмэгдүүлж, илүү тодорхой хэлсэн. Үүний дараа барууны мужууд үүнийг хийхгүй байх сэрэмжлүүлгийг олон нийтэд уламжилсан. Одоо Орос улсын зүгээс Украины бохир бөмбөгийн талаар итгэмээргүй худал сэрэмжлүүлгийг тарааж байна.
Энэ үйл явдал юунд хүрнэ гэж тэд найдаж байна вэ?
Фронт дээр дайралт хийхийн өмнө “хуурамч цагаан туг” (false flag attack) өргөж өрсөлдөгчөө төөрөгдүүлж байгаа хэрэг буюу Оросын арми өөрсдөө бохир бөмбөг ашиглах санаархалтай байгааг илэрхийлж байх магадлалтай юм. Хэрэв ийм үйлдвэл хийвэл энэ нь олон улсын эсэргүүцэлтэй тулгарч, дайны зорилгоор цацраг идэвхит бодисыг тараахыг хориглосон олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж, цацраг идэвхит бодисыг Украины нутагт тараах болно.
Харин жинхэнэ санаа зовоосон зүйл бол Оросын арми цөмийн зэвсгийг ашиглаж магадгүй юм. “Энгийн дэлбэрэлтийг цөмийн дэлбэрэлтээс ялгахад хялбар хэдий ч Украины тал бохир бөмбөг хэрэглэснээр барууны орнууд Оросын арми “тактикийн цөмийн зэвсэг” дэлбэлсэн мэт төөрөгдүүлэх “өдөөн хатгалга” болно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга Игорь Кириллов сануулжээ.
С.Шойгугийн хийсэн утасны дуудлагаас үүдсэн 3 асуудал нь энэ санааг улам гүнзгийрүүлж байна.
Нэгдүгээрт, Оросын Батлан Хамгаалахын сайд барууны орнуудад элч, хэлэлцээрийг зуучлагч гэж үздэг Туркээс гадна цөмийн зэвсэг бүхий барууны орнуудын Батлан хамгаалахын сайд нартай утсаар ярьсан. Цөмийн зэвсэггүй Герман улсыг барууны бодлогод нөлөөлөх чадвар султай гэж үзэж тэр Герман улсын БХЯ-тай яриагүй.
Хоёрдугаарт, С.Шойгу “хяналтгүй хурцадмал байдал” үүсэхээс сэрэмжлүүлсэн нь хязгаарлагдмал, тактикийн зорилгоор ашиглахаас гадна цөмийн зэвсгийг ашиглах боломжийн тухай ярьж буй хэрэг.
Гуравдугаарт, С.Шойгу (болон Оросын бусад эх сурвалжууд) барууны орнууд, ялангуяа Их Британи улс бохир бөмбөг бүтээхэд нь Украинд тусалсан гэж буруутгав.
ОХУ-ын энэхүү анхааруулга нь хоёр зорилготой гэж үзэж байна.
Эхнийх нь С.Шойгу, түүний хамтран зүтгэгчид болон төрийн суртал ухуулагчид барууны орнуудыг Украинд гал зогсоох, эсхүл өөр арга замаар хязгаарлахыг албадахын тулд цөмийн зэвсгийн талаар яриад байгаа хэрэг юм.
ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй талаар 3 дахь удаагаа мэдэгдэл хийж байгаа бөгөөд урьдын адилаар хэрэв өрнөдийн орнууд зөвшилцөлд хүрэхээс илүүтэйгээр энэхүү гаргах шийдвэрийнхээ улмаас хатуу үр дагавар амсана гэдгийг ОХУ-д анхааруулах нь чухал юм.
Хоёр дахь нь, энэ бол цөмийн зэвсгийг хурцатгах шалтаг бий болгох гэсэн жинхэнэ, ер бусын болхи оролдлого юм. Орос улс газар дээр илүү их хохирол амсаж, дотооддоо түгшүүртэй байдал, гадаадад ихээхэн тусгаарлагдмал байдалтай тулгарч байгаа тул хатуу, өсөн нэмэгдэж буй хориг арга хэмжээнүүд багасах логиктой тулгараад байна.
Оросын арми одоо үргэлжилж буй тулаанд ялагдах эрсдэл нэмэгдэж, өрнөдийн орнуудын тогтоосон эдийн засгийн хоригт орж, олон улсын тавцанд ганцаардаж байгаагийн улмаас тун амаргүй сонголтын өмнө тулгарч байна, үүнд Украины газар нутгаас цэргээ бүрэн татан авч дайныг дуусгах, эсвэл маш өндөр эрсдэлтэй тулгарч хамгийн хор хөнөөлтэй цөмийн зэвсгийг хэрэглэх замаар дайныг үргэлжлүүлэх гэсэн сонголтой тулгараад байна.
Найжел Гоулд Дэвис
Олон Улсын Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Евро-Ази болон ОХУ-ын асуудал эрхэлсэн ахлах шинжээч, редактор
Ашигласан эх сурвалж: Олон Улсын Стратеги судалгааны хүрээлэн.www.iiss.org