БНАСАУ-ын Ардын дээд хурал тус улсын Үндсэн хуульд цөмийн зэвсгээ хөгжүүлэх бодлого, цөмийн зэвсгийн статусаа баталгаажуулсан нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны есдүгээр сарын 27-нд хийлээ.
Эх сурвалж https://avesta.tj/2023/09/28/kndr-zakrepila-v-konstitutsii-politiku-narashhivaniya-yadernyh-sil/
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун уг өөрчлөлтийг “улс төрийн хүчирхэг зэвсэгтэй, хариуцлагатай цөмийн гүрний өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцсэн түүхэн үйл явдал” хэмээн нэрлэж, АНУ-ын түрэмгийллийг няцаах үүднээс цөмийн зэвсгээ хөгжүүлж байгаагаа мэдэгдэж байна. Тэрээр Умард Солонгост учирч буй гол бодит аюул нь АНУ-ын Япон, Өмнөд Солонгостой хамтран байгуулсан “НАТО-гийн Азийн хувилбар” гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид “Хэрэв Умард Солонгос өдөөн хатгалга хийвэл манай арми нэн даруй хариу арга хэмжээ авна. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл БНСУ-АНУ-ын эвсэл дээд зэргийн хариу арга хэмжээ авснаар бид Умардын дэглэмийг дуусгавар болгоно” хэмээн уг өөрчлөлтийг буруушааж байна.