“Украин Кремльд хоёр нисгэгчгүй нисэх аппарат (ННА)-аар тавдугаар сарын 3-ны шөнө цохилт өгөхийг оролдсон” хэмээн Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээллээ. Улмаар “Халдлага болох үед Ерөнхийлөгч В.Путин Кремльд байгаагүй, Кремлийн нутаг дэвсгэрт хохирол учраагүй. Орос улс энэхүү халдлагыг террорист ажиллагаа, төрийн тэргүүнд халдсан оролдлого гэж үзэж хариу арга хэмжээ авах эрхтэй” хэмээн мэдэгдэж байна.

Эх сурвалж: https://www.slovoidilo.ua/2023/05/03/novyna/bezpeka/opu-zaperechyly-prychetnist-ukrayiny-nichnyx-atak-bezpilotnykiv-kreml

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Киев В.Путин болон Москва руу дайраагүй” хэмээн Хельсинк хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байна.

Халдлагатай холбогдуулан Оросын Төрийн Думын дарга В.Володин “В.Зеленскийтэй хэлэлцээр хийх боломжгүй тул Киевийн нацист дэглэмийг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрч, Киевийн дэглэмийг устгах зэвсэг хэрэглэхийг шаардах болно. В.Зеленскийн дэглэмд зэвсэг нийлүүлж буй барууны улстөрчид террорист үйл ажиллагааг ивээн тэтгэгч төдийгүй шууд хамсаатан болсон гэдгээ ойлгох ёстой” хэмээн мэдэгдэж байна.

Мөн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Д.Медведев “Өнөөдрийн террорист халдлагын дараа В.Зеленский болон түүний бүлэглэлийг биечлэн устгахаас өөр сонголт үлдсэнгүй” хэмээн мэдэгдэж байна.

Халдлагатай холбогдуулан “АНУ Украиныг Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмжихгүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьер мэдэгдэж байна.

Similar Posts