Украины батлан хамгаалах асуудлаарх АНУ тэргүүтэй холбоо барих бүлгийн 2023 оны гурав дахь уулзалт буюу Украинд цэргийн тусламж үзүүлэх Рамштейн форматын 10 дугаар уулзалт гуравдугаар  сарын 15-ны лхагва гарагт онлайн хэлбэрээр явагдаж, хандивлагч орнууд Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, танк, сөнөөгч онгоц нийлүүлэхээ амлалаа.

Эх сурвалж: https://ukrainian.voanews.com/a/7006557.html

Уулзалтыг нээж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлсэн үгэндээ “Украиныг бид цэргийн зохих чадавхтай болгохын тулд чадах бүхнээ хийж, амлалтаа нэмэгдүүлж байна. Орост зэр зэвсэг төдийгүй найз нөхөд нь дуусаж, Путины эсрэг эвсэл улам хүчирхэгжиж байна. Одоо Оросын Украины эсрэг дайн хамгийн эгзэгтэй мөчид тулж ирээд байгаа тул Украины түншүүд хүчирхэг эв нэгдлийг харуулах ёстой” хэмээн мэдэгдлээ.

Уулзалтаар Украин 300 танк хүссэн боловч одоогоор Герман, Канад, Норвег, Дани, Нидерланд, Польш, Португал, Испани, Швед зэрэг 9 улс 150 “Leopard” танк нийлүүлэхэд бэлэн гэдгээ амлалаа. Мөн АНУ, Герман, Нидерланд агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем, Канад, Герман дунд зайн “NASAMS ба IRIS-T” агаарын довтолгооноос хамгаалах систем, Итали, Франц агаарын довтолгооноос хамгаалах “SAMP/T-Mamba” систем, Польш, Словак сөнөөгч МиГ-29 онгоц нийлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.  

Similar Posts