АНУ, БНСУ-ын Зэвсэгт хүчин сүүлийн 5 жилийн хугацаанд хийж байгаагүй томоохон хэмжээний мөн завсарлагагүйгээр хамгийн удаан хугацаагаар тасралтгүй үргэлжилсэн цэргийн хамтарсан сургуулийг гуравдугаар сарын 13-23-ны өдрүүдэд хийж байна. Энэ нь хамтарсан цэргийн сургуулийг аюулгүй байдлын нөхцөл байдалд илүү ойртуулах зорилготой гэж зохион байгуулагчид мэдэгдсэн.
Өмнөд Солонгосын албан ёсны эх сурвалжийн мэдээллээр энэхүү сургуулийн зорилго нь байлдааны хамгийн бодит цагийн байдалд явагдах бөгөөд “Эрх чөлөөний бамбай”, “Дайчны бамбай” гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Хамтарсан сургууль компьютержсон нөхцөлд болон газар, агаар, усан орон зайд өрнөж байна.
АНУ-ын цэргийн төлөөлөл “Эрх чөлөөний бамбай” сургуулилт нь бүс нутгийн хувьсаж буй аюулгүй байдлын орчин, Умард солонгосын түрэмгийлэл, сүүлийн үеийн дайн, зөрчлийн сургамж зэрэгт тулгуурласан сценарийн хүрээнд холбоотнуудын батлан хамгаалах болон хариу цохилт өгөх чадавхыг дээшлүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна.