Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-95МС загварын хоёр онгоц Чукотск, Охотскийн тэнгис, Берингийн хоолой, Ту-160 загварын хоёр онгоц Баренц, Норвегийн тэнгисийн усан хил дээгүүр эргүүлийн нислэгийг энэ сарын 14-нд хийсэн байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/russian-bomber-jets-intercepted-by-norad-near-alaska-2023-02-15/

Мөн өдөр Оросын Хойд флотын хөлөг болон шумбагч онгоцнууд сүүлийн 30 жилд анх удаагаа тактикийн цөмийн зэвсэгтэй тэнгис далайд гарч эхэлсэн талаар Норвегийн Тагнуулын албанаас мэдээллээ.

Украинд зэвсэг нийлүүлэх “Рамштейн-9” уулзалтын үеэр онцгой нөхцөлд агаарын командын байрны зориулалтаар ашигладаг Ту-214ПУ-СБУС, Ту-214ОН зэрэг нийтдээ дөрвөн бүлэг онгоц хөөргөж, Москва-Архангельскийн чиглэлд туршилтын нислэг үйлдсэн гэх мэдээлэл гарч байна.

Атлантын далайд аялж явсан Циркон хэт авианы пуужин тээсэн “Адмирал Горшков” хөлөг онгоц Хятад, Өмнөд Африкийн хамтарсан тэнгисийн сургуулилтад оролцохоор Энэтхэгийн далай дахь Дурбан боомтын ойролцоо өнөөдөр ирээд байна. Гурван улсын тэнгисийн цэргийн хамтарсан 10 хоногийн сургуулилт маргааш эхэлж, хоёрдугаар сарын 27-нд өндөрлөнө.  

ОХУ хоёрдугаар сарын 10-ны өглөө Украинд их хэмжээний пуужингийн цохилт өгөх үеэр Молдав, Румыний нутаг дээгүүр Калибр загварын хоёр далавчит пуужин харвасан гэх мэдээллийг Молдав нотолж, Румын үгүйсгэж байгаа юм.

Similar Posts