Синхуа агентлагаас гаргадаг “Qiushi” сэтгүүлийн дөрөвдүгээр дугаарт ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Өнөөгийн эдийн засгийн гол асуудлууд”өгүүлэл хэвлэгджээ.

Тэрээр өгүүлэлдээ эдийн засгаа сайжруулахын тулд хийх дараах асуудлыг онцолсон байна. Үүнд:

  • Эрэлт хангалтгүй байгаа нь өнөөгийн эдийн засагт тулгарч буй гол асуудал учир хэрэглээг сэргээж, аж үйлдвэрийн салбарууд дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, экспортоо тэлж хүчирхэг худалдааны орон байгуулах ажлаа эрчимжүүлэх;
  • Дэлхийн хамгийн том аж үйлдвэржсэн орон төдийгүй нөөц боломж сайтай улсын хувьд аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан, аюулгүй байдлыг сайжруулах;
  • Үндэсний эдийн засгийн эргэлтийг жигд хангах үүднээс улс болон иргэдийнхээ аюулгүй байдлыг бататгаж, дэд бүтэц, аж үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Уламжлалт, голлох аж үйлдвэрүүдийн тэргүүлэх байр суурийг хадгалахын зэрэгцээ өрсөлдөөний давуу байдлыг бүрдүүлж, аж үйлдвэрийн тогтолцооны шинэчлэл, хөгжлийг эрчимжүүлэх;
  • Социалист зах зээлийн эдийн засаг, төрийн өмчит аж ахуй нэгжийн шинэчлэлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулан, түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн хөгжил, эдийн засгийн хөгжлийн нөхцөл байдлыг сайжруулах;
  • Том зах зээлтэй давуу талаа ашиглан гадаадад нээлттэй байх бодлогоо хэрэгжүүлж, чанартай хөрөнгө оруулалтыг татаж, зах зээлд нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлж, бизнес эрхлэх орчныг нь сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахыг чухалчилжээ.

Цаашид цар тахал, үл хөдлөх хөрөнгийн салбар, орон нутгийн өрийн эрсдэл зэрэг эдийн засаг, санхүүгийн томоохон эрсдэлээс үр дүнтэй хамгаалах хэрэгтэй байгааг анхааруулж, 2023 онд хөдөө орон нутгийн хөгжлийг ахиулж ядуурал газар авахаас сэргийлэх, “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх хамтын бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлэх, бүс нутгийн харилцан уялдаатай хөгжлийг гүнзгийрүүлэх, эдийн засаг, нийгмийн ногоон хөгжлийг ахиулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэйг онцолжээ.

Similar Posts