Стратеги судалгааны хүрээлэнгийн ОУБНСС-ын судлаачид 2021 оны 03 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд ХБНГУ-ын Жорж С.Маршаллын нэрэмжит  Европын аюулгүй байдал судлалын төвөөс зохион байгуулсан “Зүүн Европын аюулгүй байдал” сэдэвт цахим сургалтад оролцов. Тус сургалтад Европ болон Евразийн бүсийн 22 улсын аюулгүй байдлын салбарын дунд болон ахлах түвшний нийт 44 төлөөлөгч оролцож бус нутгийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү сургалт семинарын хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 08 дугаар сараас хойш Евразийн бүс нутгийн улс орнуудын дотоод тогтворгүй байдалд нөлөөлсөн хэд хэдэн үйл явдлыг авч хэлэлцэв. Үүнд,  Беларусын ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан, ОХУ-ын сөрөг хүчний дуу хоолой Алексей Навальныйг “новичок”-оор хордуулсан явдал, Армени болон Азербайжаны хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн, Кыргызстаны парламентийн сонгуулийн луйвар зэрэг асуудлуудыг хөндөв. Түүнчлэн эдгээр үйл явдлууд Москвагийн гадаад бодлогод үзүүлэх нөлөө болон Оросын дотоодын нийгэм эдийн засгийн хүнд сорилтууд нь бүс нутаг дахь Москвагийн нөлөөг хэрхэн бууруулж буйг онцлов.

Similar Posts