ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2024 оны нэгдүгээр сарын 4-нд зарлиг гаргаж, Украин дах цэргийн тусгай ажиллагаанд оролцохоор нэг жилийн цэргийн алба хаах гэрээ байгуулсан гадаадын иргэдэд Оросын иргэншил олгож байхаар шийдвэрлэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигт, цэргийн тусгай ажиллагааны үеэр Оросын арми болон цэрэгжүүлсэн бусад анги салбарт нэгээс доошгүй жил алба хаах гэрээ байгуулсан гадаадын иргэд, тэдний гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүдэд нь ОХУ-ын иргэншил олгох, иргэншил хүссэн өргөдлийг нэг сарын дотор шийдвэрлэж байхаар тусгажээ.
Мөн зарлиг ёсоор, цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаад халагдсан гадаадын иргэд, Оросын нутаг дэвсгэрт төрсөн, өмнө нь ЗХУ-ын харьяалалтай байсан Афганистан, Сири, Ирак, Йемений иргэд Оросын иргэншил авах эрхтэй.
Оросын армид алба хаахаар гэрээ байгуулж, иргэншил хүссэн гадаадын иргэд, тэдний гэр бүлийнхэн хурууны хээ авах журамд хамрагдах, эрүүл мэндийн гэрчилгээтэй байх, сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодис хэрэглэдэггүй байх, ХДХВ зэрэг аюулт халдварт өвчингүй байх зэрэг шаардлагатай.