Ираны нэрт генерал Касем Сулеймани нас барсны дөрвөн жилийн ойн гашуудлын үеэр өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 3-нд түүний булшны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 103 хүн нас барж, 211 хүн шархадсан байна. Ираны эрх баригчид уг дэлбэрэлтийг “террорист халдлага” хэмээн нэрлэж байна. Ираны тусгай хүчний командлагч асан генерал Касем Сулеймани 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо АНУ-ын Агаарын цэргийн хүчний пуужингийн довтолгоонд өртөж амиа алдсан билээ.
Эх сурвалж: https://ria.ru/20240103/terakt-1919618413.html
Дэлбэрэлт хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний дэлбэрэлт орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болж, цагдаа түргэн тусламж аврагчид болон энгийн хүмүүс тусламж үзүүлэхээр ослын газарт бөөгнөрөх үед буюу 15:20 цагийн үед дахин хоёр дах дэлбэрэлт болсон нь илүү олон хүн өртөхөд хүргэжээ.
Ираны засгийн газар нэгдүгээр сарын 4-ний өдрийг дэлбэрэлтийн үеэр амь үрэгдэгсдэд зориулан үндэсний гашуудлын өдөр болгон зарласан бөгөөд Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси “буруутай хүмүүсийг олж хатуугаар шийтгэнэ” гэдгээ мэдэгдэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеи нарт эмгэнэл илэрхийлсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл дэлбэрэлтийг эрс буруушааж байна. Харин АНУ, Израиль улс “дэлбэрэлтэд холбоогүй” гэдгээ мэдэгдэж байна. Харин АНУ, Израиль улс “дэлбэрэлтэд холбоогүй” гэдгээ мэдэгдэж байна.