ССХ-ийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвөөс “Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, аюулын үнэлгээ” cэдэвт уулзалтыг нэгдүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтын зочноор ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхан уригдан Монгол орны газар хөдлөлтийн зүй тогтол, Улаанбаатар орчмын хөдлөлтийн судалгаа, газар хөдлөлтийн аюул, аюулыг үнэлэх, амжиж анхааруулах систем ба идэвхжилт, бүх нийтийн бэлэн байдлын тухай дүрмийн шинэчлэл зэрэг сэдвээр мэдээлэл хийж, судлаачидтай санал солилцлоо.
Газар хөдлөлт нь Монгол Улсын дотоод аюулгүй байдлын нэг эрсдэл бөгөөд 2005 онд өмнөх онуудаас 2 дахин их газар хөдлөлт ажиглагдаж байсан бол 2012 онд 4 дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн байна. 2021 оны эхний найман сарын байдлаар 580 газар хөдлөлт болсон нь энэхүү идэвхжилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг харуулж байна.
Газар хөдлөлийн тухай мэдээллийг иргэдэд аль болох түргэн шуурхай, урьдчилсан байдлаар мэдээлэх нь өнөө үед нэн чухал байгаа бөгөөд энэ талаар Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын орчин үеийн туршлагыг эрчимтэй нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг нэвтрүүлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагааг илүү сайжруулах нь хожмын эрсдэлээс сэргийлэх талаар судлаачид ярилцлаа.