“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас нэгдүгээр сарын 25-нд зохион байгуулсан “Авлигын индекс 2021” уулзалтад ССХ-ийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн судлаачид оролцлоо. Уулзалтын үеэр тус төвийн дарга Н.Энхбаяр “Улс орны эдийн засаг бизнесийн үзүүлэлт нь авлигын индексэд хэрхэн нөлөөлсөн тухай” илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улс 2021 онд 100 онооноос 35-ыг авч, 180 улсаас 110 дугаар байрыг эзэлсэн бөгөөд онооны хувьд сүүлийн гурван жил өөрчлөлт ороогүй байгаа нь авлигатай тэмцэх ажлыг илүү эрчимжүүлэх шаардлагатайг илэрхийлж байгаа тухай судлаачид санал солилцлоо.
