БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээлснээр, гадаад улсаас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сард 243.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.9 хувиар өсжээ. Тодруулбал, АНУ, Германаас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт 36.4, 109.1 хувиар тус тус өссөн бол Сингапур, Өмнөд Солонгосын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 24.1, 24 хувиар, “Бүс ба Зам”-ын орнууд болон АСЕАН-ы орнуудынх 27.8, 25.5 хувиар өсжээ. Зуун сая гаруй ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийсэн томоохон төслүүд өмнөх оны мөн үеэс 74.3 хувиар өссөн байна.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн гадаадын хөрөнгө оруулалт өссөн гурван шалтгаан нь:
Нэгдүгээрт: Хятадын эдийн засаг он гарсаар тогтвортой сэргэж, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж, хэрэглээ тогтвортой өсөж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.
Хоёрдугаарт: Дотоод, гадаадын компаниудад тэгш хандаж, шинжлэх ухаан, технологийн инновацын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, гадаад иргэний орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх зэрэг бодлогыг хэрэгжүүлж буйтай холбоотой.
Гуравдугаарт: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш нийт 200 гаруй зохицуулалтын баримт бичгийг шинэчлэн боловсруулж, 300 гаруйг нь хүчингүй болгож, бизнесийн орчныг сайжруулсаар байгаа нь нөлөөлсөн болохыг тайлбарлажээ.
http://www.gov.cn/fuwu/2022-03/22/content_5680380.htm