Стратеги судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сантай хамтран “NEW GEOPOLITICS AND MONGOLIA” дугуй ширээний хэлэлцүүлгийн эхний цувралыг өнгөрсөн баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “Эдийн засгийн хориг” сэдвээр өрнүүлж, эдийн засагч Н.Энхбаяр зочноор уригдан оролцлоо.
Тус арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшил, их дээд сургууль, судалгааны хүрээлэн, олон улсын байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болох залуус оролцож, санал бодлоо хуваалцлаа.