Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран “Эмэгтэй цэргийн албан хаагчдын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 18-нд зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд нийт 990 эмэгтэй цэргийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон эвслийн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд цаашид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энхтайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 дугаар тогтоол хэрэгжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой судалгаа, бодлого шаардлагатай байгаа нь хурлын хэлэлцүүлгээс тодорхой байв.

 ССХ нь 1993 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай анхны бодлогын судалгааг хийж, эл бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж боловсруулж ирсэн болно.

Similar Posts