
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн (ССХ)-гийн захирал З.Болдбаатар БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког урьж уулзлаа. Уулзалтад ССХ-ийн ОУБНСС-ын эрхлэгч Б.Отгонсүрэн, тус төвийн ЭША З.Болор нар байлцав. Уг уулзалтаар Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдал болон эдийн засгийн нөхцөл байдал болон бүс нутаг, олон улсад гарч буй өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.