АНУ-ын Вашингтон ДС хотод АНУ-ын Засгийн газар, Зүүн Өмнөд Азийн Улс орнуудын холбоо (ASEAN)-ны хамтарсан өндөр түвшний уулзалт энэ сарын 12-ны өдөр боллоо.
Уг уулзалтаар АНУ болон ASEAN-ны хамтын ажиллагааны олон талын асуудлыг хөндөн ярилцсаны дотор тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, худалдаа хамтын ажиллагаа, боловсрол, ядуурлын асуудлыг хөндөн ярилцжээ.
АНУ-ын зүгээс Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаагаа жилээс жилд хөгжүүлэн, өргөжүүлэн тэлсээр иржээ. АНУ-ын Засгийн газрын зүгээс 2002 оноос хойш өнөөг хүртэл Зүүн Өмнөд Азийн Улс орнуудад эдийн засгийн хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр нийт 12.1 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг үзүүлсэн ажээ. Мөн үүнээс гадна хүмүүнлэгийн чиглэлээр 1.4 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлжээ.
АНУ-ын Засгийн газрын 2022-2023 оны төсөвт Зүүн Өмнөд Азийн орнуудад үзүүлэх тусламж, дэмжлэгт нийт 800 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна.
Дээрх уулзалтаас хамтарсан тунхаглал гаргасныг дараах линкээс уншиж танилцах боломжтой. Үүнд: