Европын Комисс 2027 он гэхэд “ОХУ-ын түлш, эрчим хүчний импортыг зогсоох тухай” төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг хурдасгах, байгалийн хийн өөр эх сурвалжид шилжихийг хослуулсан байна.

Энэхүү төсөл нь ирэх долоо хоногт хэвлэгдэх бөгөөд Украин улс ба ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдлын дараахан гуравдугаар сарын 8-нд боловсруулсан төлөвлөгөөний үргэлжлэл юм. REPowerEU гэж нэрлэгдсэн тус төлөвлөгөө нь ОХУ-аас байгалийн хийн хараат байдлыг “2030 оноос өмнө арилгах”, 2022 оны сүүл гэхэд гуравны хоёроор бууруулах зорилтыг тусгажээ.

Европын Комиссын зүгээс 2030 он хүртэлх уур амьсгалын зорилтыг биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаас гадна нийт 195 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзэж байна.  

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Брюссель сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилтуудыг дэвшүүлэхээр хэлэлцэж байна. Хэлэлцэж буй зорилтод 2030 он гэхэд ЕХ-ны сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 40-45 хувьд хүргэх, эрчим хүчний хэрэглээг хүлээгдэж буй хэрэглээтэй харьцуулахад 13 хувиар бууруулах талаар тусгасан байна.

Эх сурвалж: www.eceee.org/all-news/news/eu-readies-195-billion-plan-to-quit-russian-fossil-fuels/

Similar Posts