Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мэндээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын зохион байгуулалтад оролцсон оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Тус хуралд олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг, гадаад хэлний мэдлэг сайтай оюутнуудыг туршлага судлуулах чиглэлээр хамтран ажилладаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн хуралд МУИС, ҮБХИС-ийн оюутнуудын төлөөлөл оролцсоноос МУИС-ийн ОУХНУС-ын оюутан Б.Тэмүүлэн, Г.Алтанхишиг, ҮБХИС-ийн АБС-ийн оюутан С.Анужин, Э.Отгонмөнх, Э.Анударь, Б.Сувд-Эрдэнэ, Ц.Пүрэвзаяа, Б.Мөнхжин нарт “Талархлын бичиг” гардуулан өглөө. 

 

Similar Posts