2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал З. Болдбаатар болон холбогдох ажилтнууд АНУ-ын Тэнгисийн цэргийн ахисан түвшний сургуулийн (NPS) бүрэлдэхүүнтэй виртуал хурал хийлээ. Уулзалтад Тэнгисийн цэргийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн судлаачид болон АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн туслах атташе хошууч Маттью Смалли, хошууч Кристофер Жэй.Скотт нар байлцав.
Хурлаар талууд хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээг эргэн харж, цар тахлын улмаас төлөвлөгдсөн ажил хойшилсон боловч цаашид хамтын ажиллагаагаа хадгалж идэвхтэй хамтрах ажиллах арга замын тухай хэлэлцэж зөвшилцөлд хүрэв.