Стратегийн судалгааны хүрээлэн, Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнтэй хамтарсан хоёр талын ажил хэргийн цахим уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Австралийн талаас Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн Батлан хамгаалах, стратеги, үндэсний аюулгүй байдлын төвийн Захирал Майкл Шобриж, мөн төвийн Дэд захирал, доктор Алекс Бристов, Олон улсын кибер бодлогын төвийн төслийн менежер, доктор Хуон Куртис болон Индонезийн асуудлаарх хөтөлбөрийн тэргүүн, доктор Дэвид Энжел нар оролцлоо. Уулзалтаар талууд тус тусын хүрээлэнгийн талаар товч танилцуулга сонсож, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэл, үйл ажиллагааны талаар чөлөөтэй ярилцав.