Монгол Улсын био-аюулгүй байдлын өнөөгийн түвшин, био-аюулгүй байдлыг хангахад нэн тулгамдаж буй асуудлын хүрээнд дугуй ширээний уулзалтыг Стратеги судалгааны хүрээлэнгийн Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын судалгааны төвөөс тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагад Монгол Улсад био-аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Био-аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Монгол Улсын Терроризмтэй тэмцэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ШУА-ийн Биологийн хүрээлэн зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, экспертүүд оролцлоо.
Уулзалтад оролцогчид Монгол Улс дахь био-аюулгүй байдлын өнөөгийн түвшин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонсож, био-аюулгүй байдлын эрхзүйн орчныг сайжруулах, энэ чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зэрэг асуудлуудын хүрээнд санал солилцов.