Стратеги судалгааны хүрээлэнгээс ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор ажлын байранд анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх, Эрүүл зөв хооллолт болон бүсэлхий нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын байранд хийх дасгал хөдөлгөөний талаарх эрүүл мэндийн анхан шатны боловсрол олгох сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх сургалтыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор С.Алтансүх тэргүүтэй эмч нар явуулж, албан хаагчдыг хиймэл хүн дээр дадлага хийлгүүлж, сонирхолтой байдлаар мэдлэг олголоо.

Улмаар НЭМҮТ-ийн Хоол судлал хүнсний аюулгүй байдлын албаны мэргэжилтнүүд зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл хийж, уламжлалдаа тулгуурласан

Тогтмол хийвэл үр дүнтэй,

Үндэсний язгуур урлаг монгол бүжгийн хөдөлгөөнд тулгуурласан,

Мэдлэг ур ухаан шингэсэн,

Энгийн хялбар,

Нийтээр хийх боломжтой бүх насныханд зориулсан “ТҮМЭН” дасгалыг зааж өгснөөр үр дүнтэй, өгөөж сайтай сургалт болов.

Similar Posts