Стратеги судалгааны хүрээлэн хөрш улсууд болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “ОХУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын өөрчлөлт, цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр хийлээ.
Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачид оролцож, Оросын аюулгүй байдал, гадаад бодлого, хоёр талын харилцааны асуудлаар санал бодлоо солилцлоо.