Стратеги судалгааны хүрээлэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяртай энэ сарын 5 өдөр зочилж, БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаар шинжээчидтэй санал солилцлоо.
Тус уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн асуудлаар холбогдох яам, агентлаг, санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан хурал зохион байгуулахаар тохиролцлоо. Уулзалтыг Төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлын төвөөс зохион байгууллаа.