Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн (ССХ)-гээс их, дээд сургуулийн 3, 4 дамжааны оюутнуудын дунд “Үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудал” сэдэвт, тус хүрээлэнгийн захирал, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц асан нарын нэрэмжит нийтлэлийн уралдааныг зарлаж байна.

Зорилго:

Оюутнуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний байдлыг хангахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудлыг хөндөх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгоход оршино.

Уралдаанд ирүүлэх нийтлэлд тавигдах шаардлага:

Агуулга: Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлыг сонгон авч, үндэслэлээ тайлбарлаж, баримт нотолгоогоор баяжуулан нийтлэлийн хэлбэрээр бичнэ.

Үгийн тоо: 900-1000 үгэнд багтаасан байх;

Бичиглэлд тавигдах шаардлага: А4 бичгийн цаасан дээр 1.15 мөр хоорондын зайтай Times New Roman фонтын 11 шрифтээр бичсэн байх.

Шагналын сан: Эхний гурван нийтлэлд дараах шагналыг олгож, Стратеги судалгааны хүрээлэнгийн цахим хуудас болон “Стратегийн судалгаа” сэтгүүлийн 2/2024 дугаарт нийтэлнэ. Үүнд:

I  байр -ССХ-ийн захирал, дэслэгч генерал Л.Моломжамц асаны нэрэмжит шагнал 500.000 төгрөг, дурсгалын зүйл;

II байр – ССХ-ийн захирал, УИХ-ын гишүүн М.Батчимэг асаны нэрэмжит шагнал 300.000 төгрөг, дурсгалын зүйл;

III байр – ССХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Галсанжамц асаны нэрэмжит шагнал 200.000 төгрөг, дурсгалын зүйл;

Шалгаруулах комисс уралдаанд ирсэн нийтлэлүүдтэй танилцаж 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шагналт байруудыг шалгаруулж, оролцогчдод мэдэгдэнэ.

Бүтээлийг хүлээн авах хугацаа:

Бүтээлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны дотор Стратеги судалгааны хүрээлэнгийн info@iss.gov.mn хаягаар хүлээн авна. Оролцогч нийтлэлээ ирүүлэхдээ овог, нэр, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаяг, тухайн сургуульд сурч байгаа тухай тодорхойлолтын хамт ирүүлнэ.

Та тодруулах зүйлээ 51-26400, 99128871 дугаараар лавлана уу.

Similar Posts